Онцгой дулаан өвөл болж байгаа тул Байгаль нуурын ус хөлдөөгүй байна
Онцгой дулаан өвөл болж байгаа тул Байгаль нуур мөстөөгүй байна гэж «Оросын Онц байдлын яамны Байгаль нуур дахь эрэн хайх, аврах отрядаас мэдээлжээ.
«Оросын Онц байдлын яамны Байгаль нуур дахь эрэн хайх, аврах отряд”-аас мэдээлснээр, нуурын ус төв хэсгээрээ ууршин гэсэнги байгаа бол, хойшоо 5-7 километр зайд зах хэсгээрээ мөстсөн байдалтай байна. Татлага гарам бүхий Бага нуурын районд ч мөн ус хөлдөөгүй. Ольхон талаас ус оочин цоочин зайрмагтсан, бусад газар нэлдээ ус хэвээр байна”.
Харин нуурын өмнөд хэсгээр мөстөх төлөв үзэгдэхгүй байгаа талаар мэдээлэлд дурьджээ. Ийнхүү нуурын ус хөлдөхгүй байгаа нь ер бусын дулаан өвөл болж байгаатай холбоотой гэдгийг тэмдэглэсэн байна.