Буриадад 3 дугаар сарын 3-ныг амралтын өдөр болгов
2025 оны Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлигт Буриадын тэргүүн Алексей Цыденов гарын үсэг зуржээ.
Засгийн газрын тэргүүний энэ тухай зарлигийг бүс нутгийн засгийн засгийн сайтад нийтэлсэн байна.
Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Цагаан сарын баярыг тохиолдуулан 3 дугаар сарын 1-ний өдрийг Буриад улсын хэмжээнд ажлын бус өдөр болгоод байсан юм. Гэвч тус баярын өдөр бямба гарагт таарч буй тул амралтын өдрийг даваа гарагт буюу 2025 оны 3 дугаар сарын 3-нд шилжүүлжээ. Улмаар Буриадын иргэд ирэх 3 дугаар сард 1, 2-ны өдрүүдээс гадна 3-нд мөн амрах болж байна.
“Сагаалган” буюу Цагаан сарын баярыг тохиолдуулан баяр амралтын өдрийг “Бүгд найрамдах Буриад улсын нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу жил болгон тусгайлан тогтоодог журамтай.
Үйл явдлын өрнөл: БурятияСагаалганЦагаан сарпраздникНовый год по лунному календарю