Монголд ОХУ-тай залгаа хилийн хамгийн том боомт хүрэх зам засварыг төсвөөс хасжээ
Тус хурдны замын засварыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн түвшинд гүйцэтгэх боломжтойг Тээврийн сайд Борхуугийн Дэлгэрсайхан тэмдэглэжээ.
Монгол улсын 2025 оны төсвийн төслөөс ОХУ-тай залгаа "Алтанбулаг" хилийн боомтын зам засвар зэрэг авто замын найман төслийг хасжээ. УИХ-ын чуулганаар төсвийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан энэ тухай мэдэгджээ.
“Энэ онд алдагдалгүй төсөв батлахын тулд найман замын төслийг хассан. Тэр дунд, Монгол-Оросын хилийн хамгийн том авто замын шалган нэвтрүүлэх боомт "Алтанбулаг"-аас Дархан чиглэлийн авто замын засварын ажлыг хойшлуулсан. Гэхдээ энэ чухал хурдны замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн түвшинд хийж болно гэж үзэж байна” гэж тус яамны сайд ярьсан байна.
Үүний зэрэгцээ Монгол улс өмнө БНХАУ-аас ОХУ хүрэх эдийн засгийн коридорын 33 төслийг баталсан. Эдгээр төслийн жагсаалтын хамгийн эхэнд шинэ төмөр замын барилгын ажил байгаа талаар Монгол улсын засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын хуралдааны үеэр Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин, БНХА-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нартай гурван талт уулзалт дээр мэдэгдэж байсан юм.
Энэ төмөр зам нь ОХУ-тай залгаа хил дээрх “Алтанбулаг” хилийн боомт болон Хятадын хилтэй залгаа “Замын Үүд” боомт гэсэн хоёр томоохон боомтыг холбох учиртай юм. Тухайн үед Монгол улсын Ерөнхий сайд энэхүү бүтээн байгуулалт нь “гурван улсын эдийн засгийн коридор бий болгоход чухал эхлэл байх болно” гэдгийг мэдэгдэж байв.
Мөн Монгол улсын “Талын зам” хөтөлбөрийг Евразийн эдийн засгийн холбооны төслүүд, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан энэхүү бүтээн байгуулалтад идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Үйл явдлын өрнөл: Монголияремонт дорогРоссия