Монгол болон Хятадаас тахийг Хакаст дахин нутагшуулахаар зөөж магадгүй
"Хакасский" дархан цаазат газрын захирал Виктор Непомнящий тахийг тээвэрлэх асуудлыг Монголын талтай хэдийнэ хэлэлцсэн гэж мэдээлэв.
Тахийг Хакаст дахин нутагшуулахаар Монгол болон Хятадаас зөөж магадгүй. Энэ тухай “Хакасский” дархан цаазат газрын захирал Виктор Непомнящий мэдээллээ. Орост тахь дахин нутагшуулах хоёр дахь төвийг 2025 онд Хакаст нээхээр төлөвлөж байна. Эхний амьтдыг Оренбург муж дахь төвөөс хүргэхээр анх төлөвлөж байжээ.
"Орост тахь өөрөө өсөн үржих тогтвортой нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон улсын туршлагыг харгалзаж, дэлхийн янз бүрийн төслөөс амьтдыг зөөх ажлыг төлөвлөх шаардлагатай. Анхандаа бид зөвхөн улс дотроо, Оренбургийн дархан газраас Хакасст хүргэх тээвэрлэх боломжийг судалж байсан юм. Гэвч одоогийн байдлаар ОХУ-д хориотой хөдөлгөөн саатуулах бэлдмэл шийдвэрлэх аргагүй саад тотгор болж байна. Тиймээс төслийн чухал, хариуцлагатай байдлыг, тухайн төрлийн амьтдын биологийн онцлогийг харгалзан ложистикийн хувьд илүү эвтэй байх үүднээс тахиудыг Монгол эсхүл Хятадаас тээвэхлэх хувилбарыг судалж үзэх нь тахинуудад мөн аюул багатай юм”, - гэж Непомнящий дурьдаад, одоо байгаа ижил төрлийн бэлдмэлүүд амьтдыг аюулгүй тээвэрлэх баталгаа олгохгүй гэдгийг нэмж хэлсэн байна.
Түүний хэлснээр, тахиудыг тээвэрлэх асуудлыг монголын талтай хэдийнэ хэлэлцсэн байна. Непомнящий тэрчлэн, төв нь амьтдыг хүлээж авахад 90 хувийн бэлтгэл хангасан гэдгийг цохон хэлэв.
"Агуулах сав, зурагчилсан байр, дасан зохицох тэжээл, тусгаарлах хаалт, усны цооног болон бусад бэлтгэлийг базааж үндсэн агуулах байрыг бэлдсэн", - гэж дархан цаазат газрын захирал ярилаа.