Монгол улс оргил ачааллын цагуудад ОХУ-аас эрчим хүч импортлож байна
Монгол улс нийт шаардлагатай цахилгаан эрчим хүчний 80% хувийг дотоодын эх үүсвэрүүдээс хангаж, үлдсэн 20 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортлож байна.
Монгол Улс хэрэглээний оргил үед эрчим хүчний хомсдол үүсэж байгаагаас сүүлийн жилүүдэд ОХУ-аас эрчим хүч импортолж байгаа. Монгол Улсын Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн нийслэл Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангадаг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ тухай мэдэгдлээ.
"Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг өсөж байна. Өвлийн улиралд эрчим хүчний оргил ачаалал 12 хувиар, хэрэглээ 7 хувиар нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд оргил цагуудад эрчим хүчний дутагдал үүсэж байгаа тул бид ОХУ-аас 345 МВт цахилгаан эрчим хүч авч байна", - гэж тус улсын эрчим хүчний сайд ярив.
Шинэ жилийн баярын үеэр төр, орон нутгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулж тэрээр тус цахилгаан станцад ажиллажээ. Одоо Монгол улсад шаардлагатай нийт цахилгаан эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортлож байгаа юм.
Монголын баруун аймгууд эдгээр улсаас эрчим хүчнийхээ 75 орчим хувийг импортлодог. Зөвхөн Ховд аймагт гэхэд жил тутам 20 тэрбум орчим төгрөгийг (бараг 6 сая ам.доллар) Орос болон Хятадаас эрчим хүч худалдан авахад зарцуулдаг байна.
Ховд аймагт төлөвлөж байгаа "Эрдэнэбурэн"-гийн усан цахилгаан станц баригдсанаар Монгол улсын баруун бүсийг бүрэн цахилгаанаар хангаж, төвийн аймгуудын эрчим хүчний системд мөн дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Тус усан цахилгаан станцын анхны төслийг тэртээ 1964 онд ЗХУ-ын "Электросеть" хүрээлэнд боловсруулсан байдаг.
Үйл явдлын өрнөл: МонголияРоссияэлектроэнергия