Буриадад анх удаа агрономчийн лавлах толь хэвлэжээ
«Агрономчийн лавлах» нь Буриадын Хөдөө аж ахуйн яам болон Буриад Улсын Хөдөө аж ахуйн Академийн хамтарсан төсөл юм.
Буриадад фермерүүдэд зориулсан ховор содон гарын авлага «Агрономчийн лавлах» хэвлэгдэн гарлаа. Буриадын Хөдөө аж ахуйн яам болон Буриад улсын Хөдөө аж ахуйн академийн агрономийн факультетийн хамтарсан төсөл юм.
Ректор Бэликто Цыбиков болон агрономийн факультетийн декан Арсалан Манханов нар “Мэдээлэл арга зүйн төв” улсын төсөвт газрын удирдлага Эржена Аюровад лавлах гарын авлагын эхний хэсэг 200 номыг хүлээлгэн өгчээ.
— Лавлах номонд хөрс судлал, газар боловсруулалт, газар тариалан, ургамал хамгаалал, тэжээл үйлдвэрлэл гэсэн агрономийн төрөл чиглэлүүдээр тустай мэдээллүүдийг багтаажээ. Буриадын хөрс-уур амьсгалын нөхцлийн талаарх бүх шаардлагатай мэдээ баримт, ургамал хамгааллын технологи, талбайн тариалалтын ургамлын үрийн хугацаа, суулгах хэм хэмжээний талаарх зөвлөмжүүд мөн багтсан байна. Газар тариаланд агродрон ашиглах талаар сүүлийн хэсэгт өгүүлжээ. Нэг үгээр, манай факультетийн эрдэмтдийн мэддэг, хэрэглэж ашигладаг бүхнийг бид Буриадын хөдөө аж ахуй эрхлэгчдэд тусламж болгон түүвэрлэж оруулсан юм, - гэж декан Арсалан Манханов хэллээ.
Агрономчийн лавлах бол зөвхөн эхлэл. Буриад улсын Хөдөө аж ахуйн академийн эрдэмтдийн багийнхан мал аж ахуй эрхлэгчдэд зориулсан гарын авлага бүтээх төлөвлөгөө бий аж.
Үйл явдлын өрнөл: Бурятияагрономрастениеводствосправочник агрономасправочникБГСХА