Өвөр Байгалийн төлөөлөгчид Улаанбаатарт ажлын айлчлал хийв
Өвөрбайгалийн хязгаарын экспортыг дэмжих төвийн туслалцаатайгаар Монгол Улсад зохион байгуулж буй олон салбарын бизнесийн төлөөлөгчийн ажлын айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо ОХУ-аас Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильевтэй уулзалт хийлээ.
«Максим Викторовичтэй бид Өвөрбайгалийн хязгаар, Монгол Улс хоорондын хил дамнасан хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэл, мэдээжийн хэрэг Өвөрбайгалийн хязгаараас бүтээгдэхүүн Монголын зах зээлд байгаа эсэх талаар ярилцлаа. Мөн Монголын түншүүдтэй ажиллахаар төлөвлөж байгаа эсхүл энэ чиглэлд ажилладаг үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн эрх ашигт онцгой анхаарал хандуулсан юм»,- гэж Өвөр Байгалийн эдийн засгийн хөгжлийн сайд Жаргалма Бадмажапова ярив.
Бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өвөр Байгалийн хязгаарын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор, ургамал тариалан, адуу үржүүлгийн салбарын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид багтжээ.
Үйл явдлын өрнөл: ЗабайкальеЗабайкальский крайпредпринимателибизнес-миссияМонголия