Монголын гурван баг Улаан-Үд хотноо футзалын XIX цомын тэмцээнд оролцоно
Буриадын нийслэлд болох тэмцээнд монголын хөлбөмбөгийн DEREN, Mongolia, Solongo5 клубүүд оролцоно.
Хөлбөмбөгийн шилдэг мастеруудын халз тулаанууд 2025 оны 1 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Биеийн тамир спортын клубт болон Соёл-Спортын цогцолборт болно.
Оноолт:
Группа А
1. ФК «Навбахор-2» г. Наманган, Узбекистан улс;
2. ФК «Pit-Stop» Братск;
3. ФК «Mongolia» Улаанбаатар, Монгол улс;
4. ФК «ИНК» Эрхүү.
Групп В
1. ФК «Ханчжоу» Ханжоу, БНХАУ;
2. ФК «Аян» Чита;
3. ФК «ИрАэро-д» Эрхүү;
4. ФК «Премьер» Красноярск.
Групп С
1. ФК «SNRG - Улан-Удэ Сити» Улаан-Үд;
2. ФК «Байкал-97» Эрхүү;
3. ФК «Solongo-5» Улаанбаатар, Монгол улс;
4 .ФК «Снежные волки» г. Манжуур, БНХАУ.
Групп D
1. ФК «ФАКЕЛ ЯМАЛ» Шинэ Уренгой;
2. ФК «Гранд-Байкал» Ангарск;
3. ФК «Deren» Улаанбаатар, Монгол улс;
4. ФК «Спарта-GNV» Улаан-Үд
Групп E
1. ФК «БайкалАвтоТрак» Улаан-Үд;
2. ФК «СтройПроектСервис» Эрхүү;
3. ФК «Мажалык» Кызыл;
4. ФК «Забайкалец» Чита.
Групп F
1. AFC «Allur» Астана, Казахстан;
2. ФК «Волат» Хабаровск;
3. ФК «SanDali» Эрхүү;
4. ФК «СШ-6» Улаан-Үд.
Тэмцээнд анх удаа Футзалны тив хоорондын цомын аварга, Казахстаны AFC Allur баг, Хятадын Суперлигийн аварга Ханжоу хөлбөмбөгийн клуб оролцоно. Энд сануулахад, Буриадын нийслэлд Хятад, Монгол, Казахстан, Узбекистан, Шинэ Уренгой, Хабаровск, Братск, Ангарск, Эрхүү, Кызыл, Чита, Улаан-Үдийн багууд оролцоно. Уламжлалт Цом, медалиас гадна буриадын “Алтан бөмбөг”, “Алтан пүүз” шагналын төлөө тамирчид өрсөлдөнө.
Үйл явдлын өрнөл: БурятияМонголияфутзалмини-футболмонгольские спортсмены