"Тужи" арт-парк сарлагтай болжээ
Сарлагийн зургаан тугалыг уулархаг Ахын аймгаас Өвөр Байгалийн хязгаарт тусгайлан аваачжээ.
“Тужи” арт-паркт нүүдэлчин амьтад болох сарлаг суурьшуулжээ. Тэдгээрийг Буриадын уулархаг бүс нутаг болох Ахын аймгаас тусгайлан аваачсан байна. Тус арт-паркийн телеграм сувагт мэдээлснээр, орон нутгийн байгалийн буланд сарлагын 2 үнээ, 4 бух, 6 тугалтай болжээ умрын өнгө төрх нэмжээ.
Сарлаг өөрсдийн гэсэн бэлчээрлэлтийн онцлогтой, адгуулж арчилж тордоход тусгай арга ажиллагаа ордог. Бүтээгдэхүүн нь мөн өвөрмөц онцлогтой байдаг гэдгийг тус арт-паркийн зүгээс тэмдэглэсэн байна.
Сарлагууд шинэ орчинд дасан зохицож байх зуур тэдэнд тав тухтай байр бэлдэх бөгөөд ирэх хавар гэхэд бүрэн бэлэн болох юм байна. “Тужи” арт-паркаар зочлогчид энэхүү гайхалтай амьтдыг үзэж сонирхож, ахуй байдлыг нь ойроос ажиглах боломжтой байна.
Үйл явдлын өрнөл: ЗабайкальеЗабайкальский крайТужиякияк