Алексей Цыденов: «Буриад, Монгол хоёр бол түүхэн үндэс язгуур нэгтэй ах дүү ард түмнүүд»
Буриадын тэргүүн Алексей Цыденов жил тутмын хэвлэлийн хурлын үеэр олон улсын харилцаа болон хөрш зэргэлдээ Монгол улстай эдийн засгийн харилцааны сэдвээрх асуултуудад хариулав.
– Монгол улс хэзээнээсээ манайтай найрамдалт улс байж ирсэн, одоо ч, хойшид энэ хэвээр байх нь дамжиггүй. Буриад, Монгол хоёр бол түүхэн үндэс язгуур нэгтэй, ахан дүү ард түмнүүд. Тиймээс бид энэ харилцааг хэвээр авч үлдэхийн төлөө өөрсдөөс шалтгаалах бүхий л хүчин чармайлтыг гаргахдаа баяртай байх болно, - Буриадын тэргүүн ярилаа.
Энэ оны есдүгээр сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлсэн юм. Энэ айлчлалын үеэр хоёр орны хамтын түүхэн дурсгал болох Халхын голд зөвлөлт-монголын цэргүүдийн байгуулсан ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж, хамтын ажиллагааг хэлэлцэж, эдийн засгийн олон хэлэлцээр байгуулсан юм.
– Манай орнуудын хооронд хүмүүнлэгийн, спорт, урлаг соёлын хамтын ажиллагаа үргэлжилж, байнга солилцоо өсөн нэмэгдэж байна. Энэ онд Монгол улсад «Алтаргана» наадам зохиогдсон бөгөөд Оросоос 1600 хүн очсоны дотор Буриад, Агын тойрог, Эрхүү мужаас хүрэлцэн очсон энэ баяр өндөр түвшинд болж өнгөрсөн юм, - гэж Алексей Цыденов ярив.
Орос, Монголын харилцааны нэг чухал хэсэг нь Хөдөө аж ахуйн салбар байдаг. Буриадын 50 түнш орнуудаас Монгол улс бараа эргэлтийн хэмжээгээрээ долоодугаар байрт ордог бөгөөд хөдөө аж ахуйн салбар үүнд зонхилох хувь эзэлдэг. ОХУ-ын хувьд Монгол улс БНХАУ-ын дараа орох хоёрдахь гол чухал түнш орон юм. Монголын Оростой өрнүүлдэг гадаад худалдаанд импорт 2,5 тэрбум ам.доллар, экспорт 143 сая ам.доллар бүрдүүлдэг. Орос, Монголын хоорондох худалдааны харилцааг хөгжүүлэхэд тулгардаг гол асуудал нь гаалийн өндөр татвар байдаг.
– Махны асуудлаар бид асуудлыг шийдсэн- татваргүй нэвтрүүлэх квот үйлчилж байгаа бол, ноолуурын тухайд Владимир Владимирович Путины зарласан шийдвэр нь Монгол улс болон Евразийн эдийн засгийн Холбооны хоорондох Монголоос 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй нэвтрүүлэх тухай чөлөөт худалдааны Хэлэлцээр юм. Үүний дүнд тус улсад Орос руу төдийгүй Евразийн эдийн засгийн холбооны бусад улсад бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэх юм. Энэ шийдвэр хэдийн зарлагдсан, холбогдох журам гүйцэтгэгдэж байна, - гэж Буриадын тэргүүн мэдээлжээ.
Энэ оны аравдугаар сард Монгол улсын газар тариалангийн төв Дархан хотод «Орос,Монгол: Атар газар эзэмших хөдөлгөөний 65 жил. ХАА, газар тариалангийн салбарын стратегийн түншлэл» форум болж, Буриадын хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухааны төлөөлөгчид, үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон юм. Манай бүгд найрамдах улс Монгол руу нийлүүлэлтээ өргөжүүлж, гахайн мах, дагалдах бүтээгдэхүүн, тахианы өндөр, чацаргана, ургамлын цай, махан бүтээгдэхүүн, даршилж нөөшилсөн болон чихэр боов, ус, ундаа, мод ургамлын суулгац, зөгийн бал зэргийг нийлүүлэх сонирхолтой байгаа юм.
– Манай талаас тус улсад нийлүүлэлт хийж эхлээд байна. Буриадаас ой мод нөхөн сэргээлтийн зориулалтаар модны суулгацууд нийлүүлж, нарсны 2 сая үр нийлүүлж, 10 мянга шахам суулгацыг хамтдаа тариалсан. Гэвч энэ нь өөр чиглэл бөгөөд эдийн засгийн чиглэлээр жимс, жимсгэний суулгацууд худалдаалж байна. Үүн дээрээс «Сибагро» компани хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот орчимд гахайн аж ахуйн цогцолборын эхний шат болох тэжээлийн цэг байгуулахаар ажиллаж байна.
Буриадын «Восточно-Сибирский» гахайн фермд тоорой үржүүлж, Монгол руу таргалуулахаар хүргэх, маш сайн төсөл, - гэж Алексей Цыденов дүгнэн ярьжээ.
«Сибагро» холдинг Монгол улсын нутагт гахайн аж ахуйн цогцолбор барьж, 300 шахам ажлын байр бий болгох хоёр үе шаттай хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж байна. Эхний шатанд 10 мянган толгой гахайн байр барих бол, хоёрдахь шатанд жилд 14 мянга шахам тонн мах үйлдвэрлэх хүчин чадалтай 50 мянга хүртэл тооны гахай нэг дор агуулах байр байгуулах юм. Энэхүү сүлжээ нь «Восточно-Сибирский» гахайн аж ахуйн цогцолборт үржүүлгийн үйл ажиллагаа явагдаж, эндээс Монгол улсын Төв аймаг дахь төв рүү тооройнуудыг тээвэрлэн хүргэдэг байх юм. Экспортын хүч боломж бүхий уг төсөл Монгол улсад мөн үр ашигтай байх юм. Учир нь эндээс гарсан гахайн махыг Хятад болон Азийн бусад улсад нийлүүлэх боломжтой байх юм.
Гэрэл зураг: egov-buryatia.ru
Зохиогч: egov-buryatia.ru
Үйл явдлын өрнөл: БурятияМонголияглава БурятииАлексей Цыденовпресс-конференция