Н.А. Бестужевын нэрэмжит Оросын Драмын театр Монгол улсад аялан тоглохоор бэлтгэж байна
Бестужевийн нэрэмжит Оросын театр ирэх оны 4 дүгээр сард Монголд айлчлан тоглохоор төлөвлөж байна.
2024 оны 12 дугаар сарын 4-нд Улаанбаатар дахь Русский дом-д Н.А.Бестужевийн нэрэмжит Орос драмын улсын театрын (ОХУ, Эрхүү) төлөөлөгчидтэй уулзалт болжээ. Оросын театрын нийгэмлэгээс Монголд зохион байгуулах айлчлан тоглолтуудын гарааны алхам нь энэ уулзалт болж байна.
“Манай Орос театр Монголд тоглолтоо хийгээгүй 30 гаруй жил болсон байна. Найрамдал, хамтын ажиллагаа, соёлын солилцооны түүхээ шинээр бүтээх их хүсэл бидэнд байна. Манай театрын урын санд орчин үеийн болон сонгодог олон сайхан жүжиг байдаг тул бид Монгол дахь театрт хайртай хүмүүст тэдгээрээ толилуулахдаа баяртай байх болно. Манай аялан тоглолт 2025 оны хавар Улаанбаатар дахь Русский дом-ын дэмжлэгтэйгээр болно”, - гэж Н.А.Бестужевийн нэрэмжит Орос драмын улсын театрын захирал Л.В. Мункуева ярив.
Монгол дахь Россотрудничество-гийн төлөөлөгчийн газрын тэргүүн В.В.Кильпяковатай хийсэн уулзалтын үеэр Орос, Монголын хоорондох соёлын солилцооны асуудлыг мөн хэлэлцсэн байна. Үүний нэг сайн жишээ болгож Монгол улсын ЦЕГ-ийн дэргэдэх “Сүлд” чуулга Орос театрын тайзнаа амжилттай тоглосныг Буриадын театрын төлөөлөгчид дурьдав. Бестужевийн нэрэмжит Орос театрынхан ирэх оны 4 дүгээр сард Монголд айлчлан тоглохоор төлөвлөж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус театрын төлөөлөгчид Улаанбаатар дахь УДЭТ болон Төв аймгийн “Туургатан” театрт зочилжээ.
Тус театр монголын үзэгчдэд гурван ч оргил бүтээлээ толилуулахаар зэхэж байна. Эдгээр нь:
“Гилбэрийн хатан” (12+) -2024 оны 11 дүгээр сарын 29-нд нээлтээ хийсэн А.С.Пушкиний зохиолоос сэдэвлэсэн мистик драмын жүжиг. Найруулагч –Дмитрий Юмашев.
“Хайрын одод” (12+) – 1960-аад оны хайрын дуунуудад зориулсан хөгжимт жүжиг. Буриадын ардын жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт Сергей Васильевийн найруулсан дунд болон ахлах насны үзэгчдэд зориулсан бүтээл
"12 сар" (6+) – Хүүхдэд зориулсан жүжиг. Найруулагч Дина Орлова. Зохиолч - Виктор Усович (С.Маршакийн үлгэрээс сэдэвлэсэн)
Н.А. Бестужевийн нэрэмжит Орос драмын улсын театрын аялан тоглолт Монголын соёлын амьдралд тод үйл явдал болж хоёр орны соёлын солилцооны цаашдын хөгжилд дөхөм үзүүлнэ гэж итгэж байгаагаа Монгол дахь Россотрудничество-гийн төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова илэрхийлжээ.