Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
5 арванхоёрдугаар сар 2024 295

Буриадын гааль Монголын хоёр иргэнээс их хэмжээний гадаад валют болон үүрэн холбооны 38 утас илрүүлжээ

Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч эмэгтэй нийлсэн Монголын хоёр иргэн 80 мянга гаруй юань болон үүрэн холбооны 38 утсыг гаальд мэдүүлэлгүй Оросын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Хиагт дахь Буриадын хилийн боомтын гаалийн хяналтын ажилтнууд гар утаснууд болон хятадын валют илрүүлжээ. 


Гаалийн хяналтын үед тэдгээр монгол иргэд гаальд мэдүүлбэл зохих эд бараа, мөнгө байхгүй гэж байцаагчид мэдүүлжээ. Гэвч авч явсан ачаанд үзлэгээр гаалийн хяналтаас нуусан бараа олдсон байна. 

Үүрэн холбооны 34 утсыг гаалийн ажилтнууд монголын иргэн эмэгтэйн хувийн эд зүйлс дундах хөргүүртэй цүнхнээс илрүүлжээ. Өөр 4 гар утсыг хувцаснаас нь олсон байна. Тухайн иргэн эмэгтэй «Samsung» фирмийн хуучин гар утсуудыг Улаанбаатарт худалдан авсан бөгөөд БНХАУ-ын Манжуурт очихдоо худалдах бодолтой байсан гэж мэдүүлжээ. 

Харин 80 мянган юанийг жолоочийн хувийн эд юмс дундах даавуу торноос илрүүлсэн байна. Америк долларт шилжүүлбэл 11 мянган доллартай тэнцэх мөнгө байжээ. Харин 10 мянга хүртэл ам.доллартай тэнцэх бэлэн мөнгийг гаальд мэдүүлэлгүй авч нэвтрэх боломжтой байдаг юм. 

Мөнгө болон гар утсуудыг Монголын эдгээр иргэд гаалийн хяналтаас санаатай нуусан бөгөөд тэд Орост өмнө нь нэг бус удаа орж гарч байсан учир эд бараа тээвэрлэх журам, хэм хэмжээний талаар мэддэг байжээ. 

Бичгэн хэлбэрээр мэдүүлэх шаардлагагүйгээр авч орох боломжтой дүнгээс хэтэрсэн мөнгийг хурааж, эм мөрийн баримт хадгалах камерт байрлуулсан байна. Харин гар утсуудыг үнэ өртгийг тодорхойлуулах шинжилгээнд илгээжээ. Уг шинжилгээний дүнгээс хамааран оногдуулах торгуулийн хэмжээг шүүхээр тогтоох юм. 

Монгол улсын тухайн иргэдэд мөн, бэлэн мөнгө, гар утсыг заагдсан журмын дагуу мэдүүлээгүй, гаалийн хяналтаас эд бараа нуусан үндэслэлээр захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ.  

10 мянган ам.доллартай дүйцэх дүнгээс давсан хэмжээний бэлэн мөнгийг хил гаалиар авч орох болон гарах аль ч тохиолдолд мэдүүлэх ёстой байдаг. Бэлэн рубль авч гарах нөхцөлд хязгаар тогтоодоггүй хэвээр боловч рубль болох гадаад валют хэлбэрээр авч яваа бэлэн мөнгөний хэмжээ 10 000 $-аас давсан тохиолдолд заавал мэдүүлэх журам үйлчилдэг.

Үйл явдлын өрнөл: БурятияМонголияБурятская таможнятаможня

Төстэй нийтлэл материалууд

16 зургадугаар сар 2025 183

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

20 дөрөвдүгээр сар 2025 437

Цагдаагийн ахмад Э.Энхзаяа: “Юань шилжүүлнэ” гэсэн залилан телеграмд их үйлдэгдэж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяатай цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

17 дөрөвдүгээр сар 2025 551

Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы Нара хотын Тэнри Санкоокан музей 5.6 метрийн диаметртэй дугуй хэлбэрийн даавуун дээр бичигдсэн Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрс бүхий бичгийг өчигдөр /2025.04.15/ олон нийтэд дэлгэлээ.

12 дөрөвдүгээр сар 2025 404

Өнөөдөр олон улсын сансрын нисэгчдийн өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” гэж зарласан.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 2025 1838

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

24 арванхоёрдугаар сар 2025 136

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

24 арванхоёрдугаар сар 2025 114

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 99

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

24 арванхоёрдугаар сар 2025 102

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 109

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 161

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

Онцлох

22 арванхоёрдугаар сар 2025 160

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

19 арванхоёрдугаар сар 2025 182

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

19 арванхоёрдугаар сар 2025 167

Цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

17 арванхоёрдугаар сар 2025 126

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

17 арванхоёрдугаар сар 2025 81

Чөлөөт бүс Монголын бараа бүтээгдэхүүний экспортын гарц болох ёстой

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллажээ.

16 арванхоёрдугаар сар 2025 117

“Эр Зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” ном уншигчдад хүрлээ

Тус бүтээлийг Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” санд хэвлэжээ.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 1797

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1313

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1753

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3472

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist