Орос, Монгол улсууд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх төв байгуулнам
Хамтарсан төслийг ирэх 2025 оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх төв байгуулах Орос, Монголын хамтарсан төслийг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Эрхүү мужийн эрүүл мэндийн дэд сайд Михаил Суборов Гэр бүлийн эрүүл мэнд, хүний нөхөн үржихүйн төвөөс иш татан мэдээлжээ.
Хачигт халдвараас сэргийлэх Төвийг Монгол улсын эрүүл мэндийн яамны зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Холбооны улсын төсөвт шинжилгээ судалгааны газар “Гэр бүлийн эрүүл мэнд, хүний нөхөн үржихүйн асуудлуудыг судлах эрдэм шинжилгээний төв” (Эрхүү дэх ГБЭМХНҮС ЭШТ) хоорондох хэлэлцээрийн хүрээнд байгуулна. Эрхүү дэх ГБЭМХНҮС ЭШТ-ийн мэдээгээр, төвийг 2025 оны хоёрдугаар улиралд нээнэ, - гэж мужийн эрүүл мэндийн дэд сайд нэмж дурьдаад, тус төвийг байгуулах асуудал бүсийн ЭМЯ-ны эрх мэдлээс гадуур хэрэгжихийг нэмж дурьдав.
Монгол улстай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны тухайд дэд сайд Суборов 2023 онд Эрхүү мужийн хүүхдийн клиник эмнэлэг болон Улаанбаатар хотын Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг дурьджээ.
"Энэ санамж бичгийн хүрээн дэх хамтын ажиллагааны зорилго нь хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр клиник практик болон судалгааны салбарын харилцааг дэмжин бэхжүүлэх юм”, - гэж тэр тэмдэглэв. Суборов мөн талуудын хооронд, эрдэмтэд шинжээчид дундах мэдээлэл солилцоо, хамтарсан судалгаа явагдаж, бага хурал, семинар, эмнэлгийн боловсон хүчний сургалт болж байна гэв.
Хачигт халдвараас сэргийлэх Орос-Монголын төв байгуулах хэлэлцээрийг 2023 оны 10 дугаар сард байгуулжээ. Тус төв нь шуурхай оношлогоо, хачигт хазуулсан хүмүүсийн дундах вируст болон бактерийн халдвараас сэргийлэх туршлагыг боловсронгуй болгох чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулна. Мөн Эрхүү мужийн болон Монголын эрдэмтэд хачигт халдвар хил дамнан тархахаас сэргийлэх, хяналт тандалт явуулах, шинэ болон эргэн давталттай хачигт патогенүүдийн эргэлтийг судалж тогтоох чиглэлд хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт байх юм.
Үйл явдлын өрнөл: РоссияМонголиямеждународное сотрудничество