Улаанбаатар хотноо «Орос хэл шинжлэлийн сургууль 2024» ажлаа өндөрлөв
Орос хэлний заах аргын мэргэжил дээшлүүлэх эрчимжүүлсэн хөтөлбөр 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд болж Монгол дахь орос хэлний багш, оюутан 100 хүн хамрагджээ.
Хөтөлбөрт оролцогчид оросын мэргэжилтнүүдтэй хамтран Монгол дахь орос хэлний сургалтад тулгарч буй бэрхшээлтэй талууд, түүний дотор Монголын дунд сургуулиудад зориулсан шинэ сурах бичиг бүтээх асуудлаар зөвлөлджээ.
Сургалтын явцад оролцогчид курс лекцүүд, мастер класс сургалтууд болон интерактив ба практик хичээлүүдэд хамрагдаж, сэдэвчилсэн талбаруудын үйл ажиллагаанд оролцож, төсөлт ажлын ур чадвар, сурган хүмүүжүүлэх багуудын тэмцээнд хүч сорив.
Орос хэл шинжлэлийн сургуулийн үр дүнд, оросын сургагч мэргэжилтнүүдээр удирдуулсан төслийн 7 бүлгийн гишүүд монголын сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичгийн төсөлд тусгагдах учиртай харилцааны төрөл бүрийн чадвар дадлуудыг хөгжүүлэх боловсруулалт хийсэн дүнгээ нийтэд хамгаалж танилцуулсан байна.
Үйл явдлын өрнөл: Улан-БаторРоссияМонголиярусский языкфилологическая школа