Оросын бензиний экспортын хязгаарлалтыг 1 дүгээр сарын 31-н хүртэл сунгав
Нефть бүтээгдэхүүний шууд үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтэд энэ хязгаарлалт хамаарахгүй.
2024 оны сүүлч хүртэл тогтоосон бензиний экспортын хязгаарлалтыг 2025 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал сунгажээ. ОХУ-ын Засгийн газрын холбогдох тогтоол батлагдсан байна.
Энэ хязгаарлалт нь нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн экспортод гаргаж буй нийлүүлэлтэд хамаарахгүй.
Түлшний дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хадгалж, нефть боловсруулах эдийн засгийг дэмжих болон автомашины бензиний “саарал экспорттой тэмцэхэд энэ шийдвэр чиглэжээ.
Дээрх батлагдсан баримт бичгээр Оросын Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 13-ны өдрийн №1074 тоот тогтоолд өөрчлөлт оруулсан байна.
Үйл явдлын өрнөл: Россиябензинэкспорт бензинаэкспорт нефтепродуктов