Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
3 арванхоёрдугаар сар 2024 276

Агуу түүхийг технологиор дурандахуй: “ЧИНГИС ХААН” киноны Шотланд дахь нээлт

Хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн анхны кино - өвөрмөц кино төслийн нээлт Шотландын Гринок хотноо болжээ.

Виктор Слипенчукийн «ЧИНГИС ХААН» найраглалаас сэдэвлэж хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн анхны кино болох өвөрмөц кино төслийн нээлт Шотланд улсын Гринок хотноо болжээ. 11 дүгээр сарын 28-наас 30-ныг дуустал Beacon Art Center-т болсон 8 дахь удаагийн Eurasian Creative Week наадмын хүрээнд «ЧИНГИС ХААН» хэмээх уг киноны нээлт болсон байна.

Уламжлалт амьдралаас өсөж төлөвшсөн агуу цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн Чингис хааны амьдрал түүх, өвийн тухай кинонд өгүүлнэ. Суут бие хүн дэлхийн түүхийн эргэлтэд хэрхэн нөлөөлдөгийг харуулсан энэ бүтээл үзэгчдийн сэтгэлийг долгилуулж чаджээ.

Орос улсын гавьяат жүжигчин Владимир Левашев уг кинонд найраглалыг сэтгэлд нэвчтэл уншсан нь бүтээлийг улам уран догдлом болгожээ.

Хөгжмийн зохиолч Талгат Хасеновын хөгжмийн найруулга киноны үйл явдалтай яв цав зохицож тэнд өгүүлж буй агуу хэрнээ сэтгэл дэнслүүлсэн түүхийг улам ч тодотгожээ. 

Хиймэл оюун ашиглаж бүтээснээр киног үзэмж болоод найруулга талаас өвөрмөц өгүүлэмжтэй болгож, түүхэн үйл явдлууд, тэдгээрийн өнөөгийн ертөнц дэх ач холбогдлыг өнөө цагийнхны нүдээр харах боломжийг бүрдүүлжээ.

"Энэ төсөл нь агуу түүхэн бие хүнд хүндэтгэл үзүүлж буй төдийгүй, өнгөрсөн цаг үеийг ойлгож ухаарахад, мөн нэн шинэ технологи ашиглах чиглэлд туршлага болох алхам болж байгаа юм. Энэ бүтээлийг Гринокт, соёлын харилцан ойлголцлын нэг хэсэг болгон үзүүлснээрээ бид бахархаж байна”, - гэж наадмыг зохион байгуулагчид тэмдэглэн хэлж байв.

«ЧИНГИС ХААН» киноны нээлт олон улсын форумын тод үйл явдал болсоны зэрэгцээ үзэгчдийн сонирхлыг татаж, бие хүний түүхэнд болоод орчин цагт гүйцэтгэх үүргийг эргэцүүлэн бодуулах бүтээл болжээ.

Евразийн соёлын долоо хоног наадам нь Евразийн орнуудын хооронд соёлын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Үүнээс өмнө Лондон, Бургас, Узбекистанд болж байсан тус наадам бүс нутгийн баялаг түүх, уран сайхны ололт амжилт,  шинэлэг уран бүтээлүүдийг түгээж, харилцан яриа, сэдэл тэмүүлэл, харилцан ойлголцлын талбар  болдог.

12+

Үйл явдлын өрнөл: фильмЧингисхан

Төстэй нийтлэл материалууд

4 есдүгээр сар 81

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино нээлтээ хийнэ

Тус кино нь Францын нэрт түүхч Мария Фавереаугийн болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүн юм.

1 есдүгээр сар 49

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцож байна

БНСУ-ын Сувон хотод 2025 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-нд Олон улсын хүүхэд залуусын номын зөвлөл (IBBY)-ийн Азийн конференц болж, хүүхдийн уран зохиол, уншлагын боловсролын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

10 наймдугаар сар 78

XVIII-XX зуунд бүтээсэн Их эзэн Чингис хааны "Шүтээн хөрөг"-ийг дэлгэв

“Чингис хаан” үндэсний музей, Талын язгууртан сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

17 дөрөвдүгээр сар 473

Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы Нара хотын Тэнри Санкоокан музей 5.6 метрийн диаметртэй дугуй хэлбэрийн даавуун дээр бичигдсэн Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрс бүхий бичгийг өчигдөр /2025.04.15/ олон нийтэд дэлгэлээ.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 1034

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

Өнөөдөр 27

"Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулах саналыг хойшлуулав

УИХ-ын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай"

Өнөөдөр 43

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо.

Өнөөдөр 43

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.

Өнөөдөр 43

БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэр хүлээлгэн өгчээ

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.

Өнөөдөр 42

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг тариад байна

COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ.

Өчигдөр 128

Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

Казахстан улсад ажиллаж амьдарч байсан казахуудад нэн таатай нэгэн шийдвэрийг УИХ өчигдөр гаргалаа.

Онцлох

  • 5 арваннэгдүгээр сар 229

    Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

  • 5 арваннэгдүгээр сар 220

    "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

  • 5 арваннэгдүгээр сар 217

    2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

  • 5 арваннэгдүгээр сар 214

    Нийслэлчүүд өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” байна

  • Өчигдөр 128

    Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

  • Өчигдөр 122

    Монгол Улс эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларын экспорт хийжээ

  • Өчигдөр 120

    Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

  • Өчигдөр 119

    Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд 33.6 хувиар ихэсжээ

Өчигдөр 122

Монгол Улс эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларын экспорт хийжээ

Өнгөрсөн онд нийт 163 улстай худалдаа хийжээ.

Өчигдөр 119

Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд 33.6 хувиар ихэсжээ

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд энэ оны гуравдугаар улиралд 23.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгджээ.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

Өчигдөр 120

Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж буй “Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцов.

5 арваннэгдүгээр сар 229

Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

Манай Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө.

5 арваннэгдүгээр сар 217

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөболовсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.

5 арваннэгдүгээр сар 220

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт "Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 1140

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1186

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1678

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 2831

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist