«Орос хэл шинжлэлийн сургууль 2024» Монгол улсад үүдээ нээлээ
Монголын сурагчдад зориулсан орос хэлний сүүлийн үеийн сурах бичиг зохиоход тус төсөл чиглэсэн юм.
Монгол улсад орос хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, монголын сурагчдад зориулсан орос хэлний сүүлийн үеийн сурах бичиг зохиоход чиглэсэн «Орос хэл шинжлэлийн сургууль 2024» төсөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийв.
“Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом” болон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын инженер-багшийн сургуулийн улсын их сургуулийн (ОХУ, Удмурт .дэмжлэгээр Налайх дүүрэгт зохион байгуулагдаж буй төсөлд оролцохоор ийслэл Улаанбаатар хот болон аймгуудын орос хэлний багш нар, орос хэлний багш болохоор сурч буй төгсөх дамжааны оюутнууд зэрэг зуугаад хүн хуран цуглажээ.
Энэ төсөлд оролцогчид монголын сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичиг бүтээх асуудалд гурван өдрийг зориулах юм.
Арга хэмжээний дүнд оролцогчид төслүүдээ нийтэд танилцуулж хамгаалах юм.
Үйл явдлын өрнөл: РоссияМонголиярусский язык