Өвөр Байгалийн төлөөлөгчид Монгол улсад бизнес айлчлал хийхээр мордов
Бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд адуу үржүүлэг болон ургамал тариалангийн чиглэлээр монголын түншүүдтэй худалдааны харилцаа хөгжүүлэх эрмэлзэлтэй дөрвөн компанийн төлөөлөл багтжээ.
11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-нийг дуустал Өвөр Байгалийн хязгаарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллана. Тус бизнесийн төлөөлөгчдийн зорилго нь Монголын бизнесийн төлөөлөгчидтэй хоёр талын харилцаа хөгжүүлэх, шинэ түншүүдтэй харилцаа тогтоох, Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөдөө аж ахуйн яамны түвшинд тогтвортой холбоо харилцаа бүрэлдүүлэх юм.
«Одооноос бид хэдийн ажилдаа орсон. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй танилцаж, дэлгүүр хоршоогоор орж, нэр төрөл сонголтыг нь судалж байна. Бид ажил хэргийн хэлэлцээнүүд хийж, манай экспортын компаниуд болон Монголын боломжит түншүүд хооронд уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн » - гэж Өвөр Байгалийн эдийн засгийн сайд Жаргалма Бадмажапова ярив.
Бизнес айлчлалд монголын түншүүдтэй худалдааны харилцаа хөгжүүлж, албан ёсны экспортын үйл ажиллагаа эрхлэх эрмэлзэлтэй дөрвөн компани оролцож байна. Эдгээр компани хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, адуу үржүүлэг, ургамал тариалангийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Национальный проект «Жижиг дунд үйлдвэрлэл ба хувийн үйлдвэрлэлийн санаачилгыг дэмжих» үндэсний төсөл бол 2019-2024 оныг дуусталх хугацаанд хэрэгжиж байгаа Оросын үндэсний хэмжээний төслүүдийн нэг юм.
«Энэ төсөл хөгжлийг дэмжиж, эрч далайцтай бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж, ажлын байр шинээр бий болгоход учирч байгаа саад тотгорыг арилгах гол зорилготой. Үүнд хүрэх хамгийн сайн арга зам бол бизнесийн өөр категорид шилжих гол бөгөөд ачаалалгүй гарцыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд туслах юм», – гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.