ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО 2024 ОНД МОНГОЛ УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ БҮСИЙН ТҮР ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Энэ оны эхээр Евразийн эдийн засгийн холбоо Монгол улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг асуудлаар хэлэлцээ хийсэн юм.
Евразийн эдийн засгийн Холбоо (ЕАЭС) энэ он дуусахаас өмнө Монгол улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Оросын засгийн газрын дэд дарга Алексей Оверчук энэ онд Индонез болон Арабын Нэгдсэн Эмирт улстай чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээ эцэслэх төлөвгүй байгааг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
«Бид Монгол улстай чөлөөт худалдааны бүсийн түр хэлэлцээр байгуулах дөхөж байна, хэлэлцээр байгуулагдана гэж тооцоолж байна. Нэр дурьдагдсан бусад бүс улстай хэлэлцээ үргэлжилсэн хэвээр байна», — гэж тэрээр Евразийн эдийн засгийн Холбооны Индонез улс олон АНЭУ-тай чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулах төлөвийн талаар ярьсан байна.
«Он дуусахаас өмнө Монголоос бусад өөр нэг ч улстай амжихгүй» — гэж тэр хэлжээ.
Өнөөдрийн байдлаар, ЕАЭЗХ Иран, Вьетнам, Серб улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан юм. Индонез, АНЭУ болон Египеттэй худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцээ төгсгөлийн шатандаа орсон тухай өмнө мэдээлэгдэж байсан юм.
Евразийн Эдийн засгийн комисс (ЕАЗК) АНЭУ болон Индонези улстай 2024 онд хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэж мөн мэдэгдэж байв.
Энэ оны эхээр ЕАЗК Монгол улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлаар хэлэлцээ хийсэн юм.
Үйл явдлын өрнөл: ЕАЭСМонголиямеждународная торговляторговлясоглашение