Буриадын тэргүүн Монгол улсад тусгаар тогтнолын баярын мэндчилгээ дэвшүүлэв
"Энэ цаг үед манай орнуудын иж бүрэн стратегийн түншлэл, цаашдын найрамдалт харилцааг хөгжүүлэх хоёр талын эрмэлзэл улам бэхжиж байна", - гэж Алексей Цыденов хэлэв.
Эрхэм анд нөхөд, ах дүү монголын ард түмэн!
Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн тэмдэглэлт өдөр тохиож байна! Нэгэн зууны тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм.
Монгол дахь хувьсгал залуу Зөвлөлт улсад өрнөж байсан түүхэн үйл явцын үргэлжлэл болсон юм. Тэр л өдөр манай ард түмнүүдийн олон жил үргэлжлэх найрамдал, харилцан туслалцах түүхийн шинэ үе эхэлсэн юм.
Халхын голд бид БНМАУ-ын тусгаар тогтнолыг империалист булаан эзлэгдчдээс хамгаалсан юм. Сталины тушааснаар манай Ялалтын үр дүнг 1945 оны Ялтын бага хурлын протоколоор бататгаж, үүний үндсэн дээр БНМАУ-ыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Аугаа их Эх орны дайны жилүүдэд Монгол улс манай армид агт морьд, хүн, байлдааны техник худалдаж авах хөрөнгө мөнгө хандивлаж бидэнд үнэлж баршгүй тусламж үзүүлсэн юм. Москва дахь Ялалтын музейд монгол морьдод зориулсан хөшөө байгуулсан бий. Ийм үйл явдал үл мартагдаж манай ард түмнүүдийн ой дурсамжинд үүрд хадгалагдан үлдэх болно. Энэ онд Оросын Холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчилж, манай хамтын дурсгал - Халхын голын байлдааны баатруудад хүндэтгэл үзүүлсэн юм.
Ах дүү манай ард түмнүүд хэзээд хамтдаа урагшилж ирсэн бөгөөд зөвлөлтийн инженерүүд хот, үйлдвэрүүд барьж, эрдэмтэд, агрономчид, эмч, багш нар мэдлэг туршлагаа хуваалцаж, өнөөдрийн Монгол улсын үндэс суурийг тавьсан юм. Харин монголын бараа бүтээгдэхүүн манай улсад дандаа эрэлттэй байсан. Түүхийн янз бүрийн цаг үед Орос, Моголын ард түмнүүд баяр баясгалан, зовлон гунигаа хуваалцаж, бие биедээ түшиг болж ирсэн юм. Энэ цаг үед манай орнуудын иж бүрэн стратегийн түншлэл, цаашдын найрамдалт харилцааг хөгжүүлэх хоёр талын эрмэлзэл улам бэхжиж байна. Хэдэн арван жил өнгөрсөн ч “Бид хамтдаа!” гэж дахин мэдэгдэхэд бэлэн болжээ.
Эрхэм монгол нөхөд өө, та бүхнийг тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Шинэ зуун Монгол улсын хувьд аугаа нээлт, шинэ амжилтуудын эрин байх болтугай!
Үйл явдлын өрнөл: Бурятияглава БурятииМонголияДень независимостипраздникпоздравление