Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
22 арваннэгдүгээр сар 2024 312

Өвөр Байгалийн хязгаарт «Буряад ТВ» -ийн салбар нээгджээ

Буриад хэлээр 24 цаг нэвтрүүлэг цацдаг анхны үндэсний телевизийн сувгийн салбар 11 дүгээр сарын 20-нд Агинское хотноо  нээлтээ хийжээ.

Энэ мөчөөс «Буряад ТВ» анхны бүс нутаг дундын үндэсний телевизийн статустай болж байна.

- Найрамдлын гүүр Буриад болон Өвөр Байгалийн хязгаарыг холболоо. Телевизийн хамтарсан төслүүд, мэдээлэл солилцооны дүнд буриад хэл, соёл, ёс уламжлалыг хадгалж, өвлөн хөгжүүлэх ажил шинэ шатанд гарна гэж итгэлтэй байна. Буриадын иргэд Агын тойрогт болж буй үйл явдлуудын талаарх мэдээ сурвалжлага дуртайяа үзэх нь лавтай. 24 цаг гардаг анхны үндэсний телевизийн суваг «Буряад ТВ»-ийн хамт олонд үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийг ерөөе! Хэлний орчин бүрдүүлж, буриад хэл судлах, хэлний мэдлэгээ сайжруулах хүсэл сэдлийг урамшуулж байхыг хүсье. Өвөр Байгалийн хязгаарын захирагч  Александр Михайлович Осиповт телевизийн төлөөлөгчийн газрыг байгуулахад дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье, - гэж Алексей Цыденов ярив.

Буриадын Тэргүүний болон Засгийн газрын тамгын газрын мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах, нийгмийн төслүүд эрхэлсэн дэд дарга, «Буряад ТВ» ашгийн бус бие даасан байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ирина Доржиева салбар нээгдсэнд баяр хүргэж, Өвөр Байгалийн хязгаарын захирагч болон телевизийн түншүүдэд талархал илэрхийлэв:

- Энэ телеканал бол үе үеийнхний мөрөөдөл. Бид буриад хэлээр нэвтрүүлэг бэлдэж, төсөл хэрэгжүүлж чаддаг бөгөөд энэ телевиз маань буриад хэл, соёлыг дээдэлдэг хэн бүхнийг нэгтгэдэг талбар болж чадсан юм.  Эрч хүчтэй, бүтээлч захирал Виталий Григорьевич Раднаев тэргүүтэй манай телевизийн уран бүтээлч хамт олон телевизээ сонирхолтой байлгаж, нэр төртэйгээр үүргээ биелүүлж ажиллахын төлөө маш ихийг хийдэг юм. Манай «Буряад ТВ»-д байнга тусалж, шинэ санаа оноо хэлж, нөөц боломжоороо дэмжиж, маш сонирхолтой төслүүдийг амьдралд хэрэгжүүлж байдаг түнш байгууллагууддаа талархал илэрхийлье, - гэж Ирина Доржиева тэмдэглэн хэлэв. 

Телевизийн захирал Виталий Раднаев мөн, зохион байгуулалтын  асар том ажил өрнөсөн гэдгийг хэлэв. Салбар нээх тухай анхны хэлэлцээ 2021 оны есдүгээр сарын 9-нд болж байжээ.

- 2022 оны долоодугаар сарын 23-нд Агинское хотноо «Алтаргана» олон улсын наадам дээр Өвөр Байгалийн хязгаарын захирагч Александр Михайлович Осиповтой анх уулзаж, энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм. 2023 оны 2 дугаар сарын 28-нд хэдийнэ Агын тойргийн удирдлагатай Өвөр Байгалийн хязгаарт төлөөлөгчийн газар нээх тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр өдөртөө гарын үсэг зурсны дараа бид 750 сувагтай «Ростелеком» кабелийн сүлжээг нээж байв. Хэрэглэгчдийн тоо ч 55 мянгаар нэмэгдсэн байна. Телевиз үзэгчдийн нийт тоо бараг 150 мянгад хүрчээ, - гэж Виталий Раднаев мэдээлэв.

Өвөр Байгалийн хязгаарын засгийн газраас тус телевизийн салбарыг нээхэд санхүүжилт олгосон байна. Тухайн хөрөнгөөр офисын байранд засвар хийж, тавилга, бусад техник хэрэгсэл худалдан авчээ.

Гурван жилийн хугацаанд «Буряад ТВ» 4 мянга шахам нэвтрүүлэг бүтээж, томилолтын болон студийн зураг авалтын тоо хэдийнэ 7,5 мянгад хүрчээ. Одоо тус телевизийн удирдлага  Эрхүү мужид сурвалжлагчтай болохоор төлөвлөн ажиллаж байна.

Үйл явдлын өрнөл: БурятияБуряад ТВЗабайкальеЗабайкальский крайтелевидениебурятский язык

Төстэй нийтлэл материалууд

4 дөрөвдүгээр сар 454

Сталинтай уулзсан, 102 настай эмэгтэйд шагнал гардуулжээ

Медаль гардуулахад Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе Павел Петрунин тэргүүтэй томоохон бүрэлдэхүүн дагалдан явжээ.

4 дөрөвдүгээр сар 389

Монголоос Буриад руу 147 кг гаруй малын гаралтай бүтээгдэхүүн гаргахаар завдсаныг саатуулжээ

Илэрсэн зөрчилд холбогдуулж Монгол Улсын боон ОХУ-ын иргэдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ.

3 дөрөвдүгээр сар 341

Дуурь бүжгийн театрт Монгол Улсын Консерваторийн концерт амжилттай тогложээ

Хөгжмийн үдэшлэгт Монгол Улсын консерваторийн багш оюутнууд тоглолтоо толилуулсан юм.

1 дөрөвдүгээр сар 319

«Алтан Мундарга-2025» наадмын үнэмлэхүй ялагч 1 сая рублийн шагнал гардав. ВИДЕО

«Алтан Мундарга-2025» үндэсний соёлын наадмын ялагчаар Закаменск аймгийн оролцогч тодров.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 1787

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

10 арванхоёрдугаар сар 28

“Улаанбаатар Төмөр Зам” ХНН 3557 транзит галт тэрэг аялуулаад байна

Монгол улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн.

10 арванхоёрдугаар сар 29

“Улаанбаатар трамвай” төслийн сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулна.

10 арванхоёрдугаар сар 28

“Гоёл-2026” наадмын Топ моделиор Т.Батцэцэг тодорчээ

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2026” наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.

10 арванхоёрдугаар сар 26

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

“Enjoy AI–2025” олон улсын уралдаанд Монголын тал нутгийн хүүхдүүд бахархам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа.

5 арванхоёрдугаар сар 40

"Танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоо"

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.

5 арванхоёрдугаар сар 40

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

Онцлох

  • 5 арванхоёрдугаар сар 40

    "Танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоо"

  • 5 арванхоёрдугаар сар 40

    Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

  • 5 арванхоёрдугаар сар 37

    "Монголчууд бие биеэ дэмжиж, санаа тавьж, хамтдаа амьдардаг ард түмэн"

  • 10 арванхоёрдугаар сар 29

    “Улаанбаатар трамвай” төслийн сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

  • 10 арванхоёрдугаар сар 28

    “Гоёл-2026” наадмын Топ моделиор Т.Батцэцэг тодорчээ

  • 10 арванхоёрдугаар сар 28

    “Улаанбаатар Төмөр Зам” ХНН 3557 транзит галт тэрэг аялуулаад байна

  • 10 арванхоёрдугаар сар 26

    Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

5 арванхоёрдугаар сар 37

"Монголчууд бие биеэ дэмжиж, санаа тавьж, хамтдаа амьдардаг ард түмэн"

Өнөөдөр Олон Улсын сайн дурынхны өдөр. Энэ өдрийг “Үндэсний сайн дурынхны чуулган” болон “САЙН ҮЙЛСТЭН” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

4 арванхоёрдугаар сар 89

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

4 арванхоёрдугаар сар 89

"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ"

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж, ашиглалтад оруулсан.

4 арванхоёрдугаар сар 84

“MongolZ” өнөөдөр Мэйжорын эхний тоглолтдоо оролцоно

Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй Мэйжор тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.

4 арванхоёрдугаар сар 71

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхийн яндан, зуухыг тогтмол хөөлж байна

Айл өрхүүдэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд яндан, зуух хөөлөх, солих ажлыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хийж байна.

4 арванхоёрдугаар сар 69

Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааг байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагналаа.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 1749

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1257

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1716

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3433

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist