Рерихийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан марк Монголд хэвлэгджээ
Шуудангийн төлбөрийн тэмдэгтүүдийг бүтээхийн тулд ОХУ-ын музейнүүдийн зөвшөөрөлтэйгээр зураачийн эх зураг бүтээлүүдийг ашиглажээ.
“Монгол шуудан” ХХК оросын эрдэмтэн, зураач Николай Рерихийн (1874-1947) мэндэлсний 150 жилийн ойд зориулан шуудангийн хэлхээ марк (кляйнбоген) гаргажээ.
"Маркуудыг бүтээхэд ОХУ-ын Третьяковын галерей, Дорны ард түмнүүдийн музей, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэн зэрэг ОХУ-ын музейнүүд болон Нью-Йоркийн Николай Рерихийн музей, Монгол дахь Занабазарын музей зэрэг музейдээс Рерихийн эх зураг бүтээлүүдийг ашигласан”, -гэж “Монгол шуудан” ХХК-ийн зөвлөх Очирбатын Батсайхан ярив.
Монгол улс дахь ОХУ-ын цэргийн болон агаарын цэргийн атташе Павел Петрунин оросын нэрт эрдэмтэн, зураачийн дурсгалыг хүндэтгэн буйд талархлаа илэрхийлжээ. Рерихийн Монгол улсын парламентад бэлэглэсэн, бурхны шашны танка зургийн зохиомж бүхий зургаар бүтээсэн марк хамгийн их сонирхол татаж байв.
Зургийн ар талд зураач “Шамбалын хаан Рэгдэндагва” хэмээн төвдөөр бичсэн байдаг байна. Каталогт уг зургийг “Дошгин морьтон” хэмээн нэрлэсэн байдаг ч Монголд тухайн бүтээлийг “Улаан хөлөгт баатар” хэмээдэг нь тус улсын нийслэл хотын Улаанбаатар нэртэй уялддаг.
Рерихийнхэн болон Монгол улс
Оросын соёлын символизмын хамгийн тод томруун төлөөлөгчийн нэг Николай Рерих 1920-иод онд Төв Азийн судалгааны экспедицийн хүрээндээ Монголд ажиллажээ. Тэрээр Монгол орныг “Төв Азийн амьдралын хамгийн эрчимлэг нөөцийг тээгч” хэмээн үзэж, мөн “оочиж дуусаагүй цай” хэмээн зүйрлэж байв.
Рерихийн гэр бүлийг Монголын нийслэлд байх хугацаанд "Община" хэмээх ном нь бүрэн хэлбэрээрээ хэвлэгджээ. Николай Рерих мөн Чингис хаан болон Монголын талаар бүрэн цуврал уран зургийн бүтээлүүд туурвисан юм. Зураач мөн өөрийнх нь зургуудыг хадгалах агуулах байгуулж өгөх хүсэлтийг монголын засгийн газар өөрт нь тавьж байсныг дурсаж байв.
"Монголын ард түмэн шинэ зууны тугийн дор гэрэлт ирээдүйгээ цогцлоож байна. Чөлөөлөлтийн Аугаа морьтон Монголын тал хөндийгөөр давхиж явна. Час улаан хөлөгт баатрын уриа дуудлага чанга гэгч хадаж байна”, - гэж Рерих монголын засгийн газарт зургийг гардуулахдаа хэлжээ.
Уран зургийн сүм тодорхой бус шалтгаанаар баригдаагүй байна. Эцэгтэйгээ хамт аялсан, Улаанбаатарт болсон монгол судлаачдын анхдугаар их хуралд оролцсон Николай Рерихийн хүү Юрийг Монголд мөн дутуугүй хүндэтгэдэг. 1926 оны 9 дүгээр сараас 1927 оны 4 дүгээр сарыг хүртэл эрдэмтний төвлөн сууж байсан байшинг 2009 онд Төв Азийн экспедицийн ойгоор Рерих судлалын монголын нийгэмлэгийн мэдэлд шилжүүлжээ. Одоо энэ байшинд Рерихийн гэр бүлийн музей байдаг.
Үйл явдлын өрнөл: Николай РерихРерихМонголия