Буриадад “Их цайны зам”-ын хөгжлийн асуудлыг хэлэлцэв
10 дугаар сарын 29-30-нд Улаан-Үд хотод Орос, Хятад, Монголын аялал жуулчлалын салбарын удирдлагуудын уулзалт болно.
«Байкальская гавань» эдийн засгийн тусгай бүсэд болох энэ арга хэмжээний үеэр Буриадын аялал жуулчлалын нөөцийг танилцуулна. Хятадын төлөөлөгчдийг Соёл, Аялал жуулчлалын дэд сайд Жан Чжэн тэргүүлэх бол, монголын талыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дарга А. Даваажаргал тэргүүлнэ. Оросын засгийн газрыг төлөөлж тус уулзалтад Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков оролцох юм.
Энд дурьдахад, 2023 оны аравдугаар сард Орос, Хятад, Монгол улсууд хооронд Хятадаас Монголын нутаг болон Сибирь, Урал, Волга мөрнийг дайрч Москва, Санкт-Петербург ордог худалдааны замыг дайрсан «Их цайны зам» аялал жуулчлалын маршрут хөгжүүлэх хэлэлцээр байгуулжээ. Энэ баримт бичигт ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Зэн, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд М.Ганбаатар нар хятадын Ухань хотод болсон аялал жуулчлалын салбарын удирдлагуудын гурван талт уулзалтын үеэр гарын үсэг зуржээ.
Цайны зам Өвөр Байгалиас Санкт-Петебург хүртэл оросын 18 бүс нутаг, Хятад болон Монголын нутгаар XVIII зуунд цай тээвэрлэдэг байсан замаар дамжин өнгөрнө. Мөн цайны соёлын талаар бүх зүйлийг өгүүлнэ. Талууд боловсролын болон экскурсын аялал жуулчлалыг ахиулах бодолтой байна. Хятад хүрэх зам дагуух хотуудад музей, зочид буудлууд, зоогийн газрууд болон цайны уламжлал, түүх, худалдаатай холбоотой үйлдвэр аж ахуйн газрууд бий болно.
Энд дурьдахад, түүх дурсгалын газруудыг хадгалж хамгаалах асуудал эрхэлсэн Олон улсын Зөвлөлийн Хятадын үндэсний хорооны төлөөлөгчид энэ оны 8 дугаар сард Буриадад ажилласан юм. Уг төлөөлөгчид “Их цайны зам”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх зорилготой хил дамнасан төрлийг боловсруулах юм. Соёлын өвийн олонх байгууламж аялал жуулчлал гол татдаг төвүүд байдаг.