Жидийн район Монгол улсын Дархан-Уул аймагтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ
Орос-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Жидийн районд Дархан хотын уран бүтээлчид хоёр өдөр айлчлан тоглолт хийлээ.
Дархан хотын “Залуучууд” театрын уран бүтээлчид, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгчид болон Дарханы сурагчид Жидийн районы хүүхэд томчуудад хоёр концертын хөтөлбөр толилуулав.
Тэдний урын санд орос болон буриад-монгол ардын дуу бүжиг, эх орны сэдэвт дуу хуур, орос, итали, монгол зэрэг хэл дээрх сонгодог хөгжмийн бүтээлүүд, орос, монголын эстрадын хит дуунууд багтжээ.
Үзэгч олон ч хамгийн залуу нь 7 настай, хамгийн ахмад нь 75 настай монголын уран бүтээлчдийн тоглолтыг талархан угтав.
Уран бүтээлийн хамтлагуудыг (нийт 45 хүнтэй) Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан хотын салбарын захирал, профессор Надмид Сувдаа удирдан явжээ.
Монголын уран бүтээлчдийн энэ айлчлан тоглолт нь Монгол улсын Жидийн аймаг болон Буриадын Жидийн районы соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны үргэлжлэл юм. 2024 оны 2 дугаар сард Цагаан сарын баярын үеэр Жидийн районы уран бүтээлчид Дархан хотын “Залуучууд” театрын тайзнаа тоглолтоо хийж байсан юм.
Тус районы тэргүүн В.П. Шагжитаров, дэд дарга Д.Б. Намсараев нарын тэргүүтэй Буриадын Бүгд найрамдах улсын төлөөлөгчид 10 дугаар сарын 19-20-нд Дархан хотноо болсон «Орос, Монгол: Атар газар хамтран эзэмшсэний 65 жилийн ой. Газар тариалангийн салбарын стратегийн түншлэл» нэртэй орос-монголын газар тариалан ХАА-н форумд оролцсон юм.
Энэ хүрээнд төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн зөвлөгөөнүүдэд оролцож, Монгол улсын Хүнс, ХАА, хөнгөн аж үйлдвэрийн яамны төлөөлөгчидтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэр дундаа Монгол улсад үүлдэр омгийн адуу нийлүүлэх, үр тарианы үр асуудлаар уулзалт хийжээ.
Валерий Шагжитаров Монгол улсад атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, өөрийнх нь эцэг Павел Шагжитаров 1959 онд атар газар эзэмших аяны хүрээнд тусламж үзүүлэхээр Монгол улсад томилолтоор ажиллаж байсныг дурсан ярьжээ. Тракторын бригадын бригадын дарга, механикжуулагч хийж байсан түүний эцэг хамт ажиллагсдынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байсан бөгөөд 1961 оны 1 дүгээр сарын 11-нд Монгол улсын “Алтан гадас” одонгоор, мөн “Атарчдын алдар” медалиар шагнуулж байжээ.
Монгол улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд ЗХУ-ын оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг Монгол улсын ХААЯ-ны зүгээс онцолж, хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлж залгамж чанарыг хадгалах, ХАА-н салбарыг хамтран хөгжүүлж, үүлдэр угсаа сайтай мал амьтан, туршлагаа солилцож, боловсон хүчнийг бэлтгэж, шинэ технологи хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэж байв.
Валерий Шагжитаров салбар нэгт хамтран зүтгэгчдээ 2025 оны 6 дугаар сарын 21-нд Жидийн районд болох “Боргой хонь” хэмээх олон улсын хоолны этно-наадамд хүрэлцэн ирэхийг урьжээ.
Энд дурьдахад, «Орос, Монгол: Атар газар хамтран эзэмшсэний 65 жилийн ой. Газар тариалангийн салбарын стратегийн түншлэл» агрофорумд Монгол улс болон Буриадын бизнес, шинжлэх ухааны төлөөлөгчид, Буриадын тэргүүн Алексей Цыденов, Эрхүү мужийн захирагч И.И. Кобзев нарын тэргүүтэй буриадын ХАА, үйлдвэр, худалдааны яам, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Алба болон оросын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчид оролцсон юм.
Үйл явдлын өрнөл: БурятияДжидинский районмеждународное сотрудничествоМонголия