Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 арванхоёрдугаар сар 2014 1684

Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу Зулын хорин таван

Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу Зулын хорин таван

Зохиогч: АРД

Буддын шашинт улс орон,түмний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ыг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм (Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил (1419 он)жанч халжээ). Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторхи ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.

   Энэ нь ‘’Би ялгуусад (Бурханы хүү)болж төрлөө’’гэсэн зарлиг юм. Тэр  цагаас хойш энэ жил бүр энэ өдрийг зулын 25- н хэмээн Гэлэгвангийн   данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’буюу мянган тахилын зул  хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их  буян үйлдэх болжээ. Энэ өдрийн бас нэгэн үйл явдал гэвэл; Монголчууд  өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон  амьтаны (малын)амь тасласан нүглээ наманчилж,амь хороогдсон  малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны  хурлыг даган баясдаг.Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал  түм бум болон үржих учиртай юм байна.Зул өргөхдөө идшинд төхөөрсөн  малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг зэншил манай хөдөөнийхөнд байдаг.

Энэ ташрамд дурдахад;Төгс гайхамшигт номын их хүн Богд Зонхова нь дэргэдийн хоёр шавьтай байсан бөгөөд шарын шашныг дэлгэрүүлэхэд үлэмж ихийг хийсэн хүмүүс юм.Энэ нь Жалцав-дарма,Хайдүв-гэлэгбалсан хоёр юм.Жанцан дарма нь чойрын арван боть номыг тайлбар сэлттэй нь бүрэн гүйцэд судалж төвд оронд Чойрын арван бэрх номын дамжаа барьсан анхны гавж суу эрдэмт нэгэн билээ. Тиймээс Богд Зонхаваг хоёр шавьтай нь Гэлэг вангийн хан,Данбыхан’’Ясрайсүм’’буюу эцэг хүү гурав хэмээн шүтэн богд ламыг ‘’Мигзэм’’-дээ,яюсрай сүмийг ‘’Ганжаншинда’’номоор залбиран магтдаг.

‘’Цастын мэргэдийн оройн чимэг-Зонхова ’’гэж мигзэм уншдаг бол ‘’ганжан шиндай сролжэд Зонхова Ойдүв ригбий ванчүг Жалцавжээ До-аг данбы Хайдүв жэ Жалбай явсрай сүмла чодба вүл ’’гэж Ганжан шиндай-д уншдаг билээ.

Жалцав гэдэг нэр нь төвдөөр ‘’Ялгуусны орлогч ’’, Хайдүв нь ‘’мэргэн шидэт’’ гэсэн үг.

Гэрэл зураг: www.budda.mn, dorgio.mn

Зохиогч: www.budda.mn

Үйл явдлын өрнөл: Бурханы шашинзулын 25Их дүйчин өдөр

Төстэй нийтлэл материалууд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2077

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2012

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2119

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2113

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3385

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3413

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3191

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3221

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3227

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2737

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2808

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3623

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1760

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2148

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5301

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist